OGP

OGP-ийн шинэ стратегийг хамтран бүтээе!

Ярилцлага зохион байгуулах, нэгдэхийн тулд шаардлагатай бүх материалыг олж, OGP өнөөдөр болон маргаашийн сорилтуудыг хэрхэн даван туулах талаар санал бодлоо хуваалцаарай.

Бидний тухай
ҮАҮТ

1.Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө I - 2014-2016 он

o Монгол Улсын НЗТ-ийн 2014-2016 оны анхны ҮАҮТ-нд 3 чиглэлийн 35 зорилт, арга хэмжээг тусган хэрэгжүүлж ажилласан. Тус төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад буюу 2015 онд ЗГХЭГ-аас “Дунд хугацааны өөрийн үнэлгээний тайлан” болон НЗТ-ийн хөндлөнгийн шинжээчдийн “Хараат бус тайлан” гарсан бөгөөд хөндлөнгийн шинжээчдийн үнэлгээгээр Байгаль орчны мэдээллийг ил тод болгох, Төсвийн ил тод байдлыг хангах, Засгийн газрын үйл ажиллагааны талаар 11-­‐11 төвд олон нийтээс ирсэн санал гомдолд хариу мэдээлэх системийг бий болгох гурван зорилт НЗТ-ийн “Од” үнэлгээг авч олон улсын түвшинд сайн жишиг болж үнэлэгдсэн. Гэвч төлөвлөгөөг хэрэгжүүлэх шатанд Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа хангалтгүй, Засгийн газар, иргэний нийгмийн хамтын ажиллагаа хангалттай бус гэж дүгнэгдсэн.

2.Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө II - 2016-2018 он

o Монгол Улсын НЗТ-ийн 2016-2018 оны II дахь ҮАҮТ нь 13 зорилтот үйл ажиллагаа бүхий үүрэг амлалтыг агуулсан бөгөөд эдгээр 13 үүрэг амлалт нь төрийн байгууллага, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн төлөөллийн оролцоо бүхий хэлэлцүүлгүүдээс дэвшүүлсэн чиглэл, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдэх арга зам, үйл ажиллагааны саналд үндэслэгдэн боловсруулагдсан билээ. Гэвч 2017 онд Засгийн газраас “Дунд хугацааны өөрийн үнэлгээний тайлан” хийгдээгүйгээс болж НЗТ-ийн хөндлөнгийн шинжээчдийн “Хараат бус тайлан” мөн хийгдэхгүй хойшлогдсон болно.

3.Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө III – 2018-2020/2019-2021 он

o Монгол Улсын НЗТ-ийн 2018-2020 оны III дахь ҮАҮТ-г боловсруулах явцад иргэний нийгмийн байгууллагууд идэвхи санаачлага гаргаж, төр, иргэд, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн оролцоотой хэлэлцэн санал авснаар 13 зорилтыг дэвшүүлсэн билээ. Монгол Улсын Засгийн газар 2018-2020 оны ҮАҮТ-өөг 2018 оны 8-р сарын 31-ний дотор НЗТ-д албан ёсоор хүргүүлээгүйгээс гадна 4 сар хэтрүүлсэн нь НЗТ-ийн зүй процессод харш явдал болсон тул Монгол улсыг “тэгш оны” бүлгээс “сондгой оны” бүлэгт шилжүүлсэн билээ.

4.Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө IV - 2021-2023 он

o ҮАҮТ-IV-өөг боловсруулах оролцогч талуудын төлөөлөл бүхий хамтарсан Ажлын хэсгийг 2021.9.21-нд байгуулж, НЗТ-ийн оролцооны шалгуур үзүүлэлтийг хангах бүх шатыг алгасалгүй гүйцэтгэх Газрын зураг болон Үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажилласан.

o Нээлттэй засгийн түншлэлийн 2021-2023 оны үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний 9 үүрэг амлалт нь 2021 оны 6 дугаар сараас 11 дүгээр сарын хугацаанд төр, иргэн, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн 200 гаруй төлөөллийг оролцуулсан цахим болон танхимаар, нийт 5 удаагийн хэлэлцүүлэг, Ажлын хэсгийн уулзалтуудын саналд үндэслэгдэн боловсруулагдсан болно.

Жил Гарчиг Файлын Төрөл Эх сурвалж
2023 HRET Recommendations 2023 .PDF HRE татаж авах
2014-2016 Үйл ажиллагааны үндэсний I төлөвлөгөөний ӨӨРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЭЦСИЙН ТАЙЛАН PDF НЗТ татаж авах
2014-2016 Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө I-ний хэрэгжилтийн ХАРААТ БУС ТАЙЛАН (монгол) PDF НЗТ татаж авах
2014-2016 Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө I-ний хэрэгжилтийн ХАРААТ БУС ТАЙЛАН (англи) PDF НЗТ татаж авах
2023 НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН 2024-2027 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДЭСНИЙ V ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЖ, ТАНИЛЦУУЛАХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСГИЙН АНХДУГААР ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛ .PDF НЗТ татаж авах
2023 НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН АМЛАЛТ, ЗОРИЛТОТ ҮЙЛ АЖИЛЛАГААНУУД (төлөвлөгөөний төсөл) docx НЗТ татаж авах
2023 НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН АМЛАЛТ, ЗОРИЛТОТ ҮЙЛ АЖИЛЛАГААНУУД (төлөвлөгөөний төсөл) Docx OGP татаж авах
2023 Хархорум кино наадмын уриалга .pdf ОУКН татаж авах
2024 Mongolia_Results-Report_2021–2023_MON_For-Public-Comment.pdf PDF OGP татаж авах
2024 Mongolia_Results-Report_2021–2023_EN_For-Public-Comment PDF OGP татаж авах
2023 НЗТ ҮҮАТ боловсруулах явц .PDF OGP татаж авах
2016-2018 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДЭСНИЙ II ТӨЛӨВЛӨГӨӨ 2016-2018 PDF НЗТ татаж авах
2016-2018 Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө II - 2016-2018 он (Англи хувилбар) PDF НЗТ татаж авах
2016-2018 ҮАҮТ -ний хэрэгжилтийн ИН-ийн үнэлгээний тайнлан 2016-2018 он PDF НЗТ татаж авах
2018-2021 Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө III – 2018-2021 он (Монгол хувилбар) PDF НЗТ татаж авах
2018-2021 Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө III – 2018-2021 он (Англи хувилбар) PDF НЗТ татаж авах
2021-2023 Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө IV - 2021-2023 он (Монгол хувилбар) PDF НЗТ татаж авах
Мэдээ мэдээлэл
БҮГДИЙГ ҮЗЭХ
Хараат бус тайлагнах механизмын тайланд санал авч байна

Хараат бус тайлагнах механизмын тайланд...

22 Feb 2024

Нээлттэй засгийн түншлэлийн Үндэсний үйл ажиллагааны 4-р төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газар 2023...

Хууль зүйн клиник боловсрол, сургалтын талаар хэлэлцэв.

Хууль зүйн клиник боловсрол, сургалтын т...

01 Feb 2024

Өнгөрсөн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулсан "Хүний эрхийн боловсролын арга зүй"...

НЗТ Бодлогын хэлэлцүүлэг болов

НЗТ Бодлогын хэлэлцүүлэг болов

31 Jan 2024

Нээлттэй засгийн түншлэлийн үнэт зүйлсийг бэхжүүлэх зорилгоор нийгмийн эгэх хариуцлага, иргэдийн оро...

ТҮНШЛЭГЧ ТАЛУУД ШИЙДЭЛ ХЭЛЭЛЦЭВ

ТҮНШЛЭГЧ ТАЛУУД ШИЙДЭЛ ХЭЛЭЛЦЭВ

30 Jan 2024

Нээлттэй засгийн түншлэлийн Үндэсний зөвлөлийн Ажлын алба нь жил бүрийн 1 дүгээр сарын 31-ний өдөр т...

Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлын 2023 оны тайлан, илтгэл

Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдл...

23 Jan 2024

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 3...

ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

19 Jan 2024

Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний зөвлөлийн Ажлын албанаас Нээлттэй засгийн түншлэлийн үнэт зүйлс...

Түнш байгууллагууд
Холбоо барих

ЗАСГИЙН ГАЗАР

Б.Болорсайхан Хүний эрхийг хангах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга
99793999
bolorsaikhan@cabinet.gov.mn
https://mongolia.gov.mn/
https://cabinet.gov.mn/

НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА

116 тоот, Засгийн газрын II байр Нэгдсэн Үндэстний гудамж 5/1 Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Улаанбаатар хот Монгол Улс
51-263698
nchr@cabinet.gov.mn
https://twitter.com/CabinetGovMN
https://www.facebook.com/CabinetGovMN